hiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii

Pages

Мөхсөн хэл соёлыг сэргээх программ зохиожээ


Канад, Америкийн эрдэмтэд мөхсөн хэл соёлыг сэргээх программ боловсруулжээ. “Бидний бүтээсэн программ хэл шинжлэл, хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхийн соёлын талаарх одоогийн ойлголтыг өөрчилж, шинэ мэдээллүүд цуглуулах том боломж олгоно. Түүхийн явцад мөхөж үгүй болсон олон хэл соёлыг сэргээснээр хүн төрөлхтний өвөг дээдэстэй эргэн “уулзана”. Гэхдээ энэ программ тухайн хэлийг бүдүүвчилсэн байдлаар сэргээх учраас нарийн утга, агуулгыг тайлж уншихад цаг хугацаа хэрэгтэй” гэж Ванкуверийн их сургуулийн доктор, багийн ахлагч Букард-Коте мэдээлжээ.


Эрдэмтэд одоогийн байдлаар мөхлийн ирмэгт ирээд буй 600 гаруй хэлийг уг программаар сэргээж, туршсан гэнэ. Тэдгээр хэл соёлоор Мадагаскар, Филиппин болон Өмнөд Азийн зарим үндэстэн харилцдаг юм байна. Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтэлжээ.

0 comments:

Post a Comment